Posts

Их гоё юм

Би их гоё юм бичмээр санагдаад.... Та нар сонсох уу? Уг нь бид хоёр хамт гүйхээ болиод удсан ч гэсэн хааяа хамт кинонд явдаг байв. Гэнэт нэг орой надлуу Гараад ир, ярих зүйл байна гэлээ. Надад зүгээр л түүнтэй ярина гэж бодохоор л сэтгэл минь дулаацаад явчихдаг юм. Гэхдээ тэр өдөр надад яагаад ч юм вэ нэг л өөр зүйл болох байх гэсэн бодол төрөөд... Нэг тийм мэдрэмж. Нөгөө л дасал болсон замаараа алхаж эхэллээ. 3 сар болохоор нилээн сэрүүхэн ч гэсэн би түүнд гоё харагдаж гээд юбка өмслөө. Урьд нь хүнд сайхан харагдахын тулд ингэж хичээж байсангүй. Толинд хартал үс минь арзайчихсан байна. Хэзээ ч үсээ самнадаггүй хүн чинь үсээ самнаж эхлэв. Духан дээрх сорвинууд минь байгаа ч гэсэн урд чолк маань хааж өгч байгаад баяртай байна. Нэг л өөр зүйл түүнээс сонсох юм шиг санагдаад, нэг л сэтгэл догдлоод ... Тэгсэн ч гэсэн аль болох өөрийнхөө сэтгэлийг барьж, юу ч болоогүй юм шиг байхаар хичээв. 1 давхарлуу хамаг хурдаараа гүйгээд очмоор байсан өөрийгөө удаан алхуулав. Үүдэнд ирээд хаалга ...

Айдас

Өнөөдөр нэг л эвгүй өдөр гэх юм уу даа Зөрөөд өнгөрч байгаа залуучуудын харц нэг л эвгүй, нэг л өөр харцаар ширтэнэ. Тэр харц нь нэг л эвгүй, дотор огиулмаар харц. Яагаад ч юм вэ хэдэн өдөртөө мартагдмааргүй. Нүдлүү чинь биш сэтгэлийг чинь урж байгаа мэт нэг тийм эвгүй мэдрэмж. Өдөр тутам хэрэглэдэг үгс хэрнээ хэдэнтээ сэхүүлж, үхүүлдэг гээч. Нэг тийм багш... Сэтгэл хөдөлсөндөө нулимсаа харамламааргүй үгсийг шидэх тэрхүү махбодь. Хаанаас нь тэр хүч гарч ирээд яаж тэгж сүлбээд байгааг ухаарж ч амжмааргүй үгсийг хэлэх багш. Өөрийгөө үнэхээр жоохон гэдгээ мэдрэх хамгийн өөдгүй мэдрэмж. Шинийг мэдэж сурах бүрт өөрийгөө хаана нь ч хүрэхгүй гэдгээ олж мэдэх гутрал. Эргээд энэ цаг хугацаа багадаад өнө мөнх амьдарвал хэмээх бодол. Энэ бүхнийг бодсоор байвал өөрөө галзуурах нь гэдгээ мэдэх айдас. Тэр айдсыг давж чадахгүй бол ялагдана хэмээн өөрийгөө зоригжуулах хүч харин хэзээ ч дуусашгүй үүрд мөнх. Тэр барцдыг даван туулж өөрийгөө цогцлуулах тэр мөчийн төлөө.
Би нэг өдөрт хичнээн удаа үхэж сэхдэг гээч... Нээх утгагүй сонсогдож байгаа ч үнэндээ ийм л байдаг юм даа. Шинэ ангийн маань багш үнэхээр үгээр хүнийг алж сэргээж чаддаг яаж тийм гайхалтай байж чаддагийг нь гайхаад гайхаад барахгүй юм.

My international contribution

Би 2 сар гаруй хугацаан өмнөөс сайн дурын байгууллагад элсэн хөтөлбөрт нь оролцож эхэлсэн. Юнисэф сайн дурын байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа тарчиг амьдралдтай хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх хэмээн зорилгийн дунд нэгдсэн олон хүмүүсээс бүрддэг. Осака дахь салбарт миний мэдэхээр би бараг ганцаараа гадаад хүн. Гэхдээ бид бүгд нэг зүйлийг хүсдэг учраас тухайн үед би өөрийгөө гадаад хүн гэж ер мэдэрдэггүй ба яг л бүгд нэг болчихсон юм шиг санагддаг. Ихэнх гишүүд нь хөгшин настай улсууд болохоор надад бүх зүйл тусалж дэмждэг. Миний оролцсон хамгийн эхний уулзалтанд бид олон байгууллагуудаас хандивласан барааг зарж түүнээс олсон ашгаа тэдгээр хүүхдүүдэд явуулна. Үүнийг би хувьдаа их сайн зүйл гэж боддог ч эд материалаас сэтгэлийн тэнхээ их чухал гэж үздэг болохоор хэзээ нэгэн өдөр тэдгээр оронд очиж тусална гэдэгт найдаж байна. 私は ニッケ月間 前ほどからボランティア活動にははまっておりユニセッフという 国連機関 にボランティアとして参加しています。ユニセッフは 世界の子どもたちの 笑顔のためにすべての 権利や 命や健康などを守ろうとして集まった方々の協会であります。大阪のユニセッフ協会では自分以外の外国人を拝見した...

Би юу ч хийчихэв дээ

Чиний яг хүсч байдаг зүйл чинь гэнэт биеллээ олоод ирэх мөчид баярлаж мишээдэг шиг санагддаг юм. Гэтэл би эсрэгээрээ тээнэгэлзэж, эргэлзэж эхлэх юм. Яагаад гэдгийг ч сайн ойлгохгүй юм даа. Яг л миний хүссэн зүйл байгаа хэрнээ яг хүрсэн чинь арай өөр зүйл шиг санагдаад харин ч урьд нь үгүй гэж эсэргүүцэж байсан зүйл маань таалагдаж байсан ч эсэх. Хүн гэж сонин юм шүү эсвэл би ч байж магад. Би бодлоо л доо хамгийн хэцүү зүйл юу байх бол гэж. Тэгсэн явж явж өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг зүйл л хамгийн хэцүү юм шиг ээ. Жишээ нь хичнээн их баярлаж байгаа ч түүнийг харуулж чадахгүй, хичнээн их гомдож байгаа ч тэрийгээ хэлж чадахгүй. Тэр бүхнийг дотроо хадгалах гэдэг бүр хамгийн хэцүү зүйл ээ. Хурал дээр гэнэт инээд чинь хүрсэн ч тэрийгээ харуулахгүйн тулд инээдээ барих ямар хэцүү гээч. хаха. Хайртай хүн дээр гүйгээд очиж чадахгүй гэдэг ч хэцүү зүйл шүү. Дандаа хэцүү зүйл бичээд... Бас гоё юм байна аа. Өдөр болгон тааралддаг чамайг баяртай болгодог зүйл. Тэр зүйлийг харахаар л бая...

君の思い必ず実現する

Оршил Залуу хүмүүст хандаж хэлэх үгс байна. Гэгээлэг хүсэл мөрөөдөлтэй, тууштай мэрийвэл заавал зорилго чинь биелнэ. Амьдралд өөрийн замаа олохгүй, тэвчихийн аргагүй бачимдсан байдалд орвол бүх чадлаа дайчилж өмнөхөөсөө илүү хичээвэл өөрийн чинь зам нээгдэх болно. Би Күйшүү-н Кагошима-д төрж өссөн.  23-тайдаа Кагошима-н их сургуулийг төгсөөд нутгаасаа холдож Кёото-луу ажил хийхээр явсан. Үүний дараа 27-тойдоо 7 хамтрагчтайгаа нийлж Кёосера буюу тэр үедээ Кёосерамик гэгдэх компанийг үүсгэн байгуулсан. Кёосера нь  дотоод салбартаа 14000, гадаад салбарын ажилчдаа оруулвал нийт 15000 ажилтантай томоохон хэмжээний компани болсон. Гэвч тэр хүртэлх амьдрал минь бүтэлгүйтлээр дүүрэн байлаа. Хамгийн эхний бүтэлгүйтэл маань дунд сургуульд орж чадаагүй явдал байлаа. Удаахь жил нь дахин энэ сургуульд орох шалтгалт өгсөн хэдий ч унаж өөр муухан сургуульд оров. Хамгийн их орохыг хүссэн Осака-н их сургуульд орж чадалгүй төрөлх Кагошима-н их сургуульд орлоо. Их сургуулиа төгсөж ажилд орох ш...

日本語での書く練習

今から日本語で書こうか。さっきほど書くと記入すると言葉のどっちを使うかと迷った瞬間だった。自動的にその時ある言葉を英語に翻訳してみた。それが大問題と思うな。どうしてと言ったら英語と日本語の順番、文法とかは同じくないです。客にモンゴル語は日本語と似てる。その点で考えるときモンゴル語から日本語に言い直したほうがいいと思っております。