君の思い必ず実現する

Оршил
Залуу хүмүүст хандаж хэлэх үгс байна. Гэгээлэг хүсэл мөрөөдөлтэй, тууштай мэрийвэл заавал зорилго чинь биелнэ. Амьдралд өөрийн замаа олохгүй, тэвчихийн аргагүй бачимдсан байдалд орвол бүх чадлаа дайчилж өмнөхөөсөө илүү хичээвэл өөрийн чинь зам нээгдэх болно. Би Күйшүү-н Кагошима-д төрж өссөн.  23-тайдаа Кагошима-н их сургуулийг төгсөөд нутгаасаа холдож Кёото-луу ажил хийхээр явсан. Үүний дараа 27-тойдоо 7 хамтрагчтайгаа нийлж Кёосера буюу тэр үедээ Кёосерамик гэгдэх компанийг үүсгэн байгуулсан. Кёосера нь  дотоод салбартаа 14000, гадаад салбарын ажилчдаа оруулвал нийт 15000 ажилтантай томоохон хэмжээний компани болсон. Гэвч тэр хүртэлх амьдрал минь бүтэлгүйтлээр дүүрэн байлаа.
Хамгийн эхний бүтэлгүйтэл маань дунд сургуульд орж чадаагүй явдал байлаа. Удаахь жил нь дахин энэ сургуульд орох шалтгалт өгсөн хэдий ч унаж өөр муухан сургуульд оров. Хамгийн их орохыг хүссэн Осака-н их сургуульд орж чадалгүй төрөлх Кагошима-н их сургуульд орлоо. Их сургуулиа төгсөж ажилд орох шалгалт өгсөн хэдий ч бүгдэд нь унасан. Ангийн багшаар дамжуулж арайх гэж орсон компани маань одоо ч гэсэн алдагдалтай ажиллаж байгаа. Дунд сургуулийн шалгалтын унаад яалт ч үгүй орсон улсын сургуулийн 11-р ангидаа дахин шалгалтандаа бэлдэж байх үедээ сүрьеэ өвчин тусав. 2 нагац, нэг авга маань энэхүү өвчнөөр өөд болсон бөгөөд өдөр болгон үхэж ч магадгүй гэсэн айдастай нүүр тулан амьдарч байсан. Үүний дараа ч гэсэн дотроо гүн сэтгэгдэлтэй хоцорсон минь багаасаа үхлийн талаар ухамсарласан болохоор ч байж магадгүй. Үүн шиг залуу насны минь амьдрал маань бүтэлгүйтлээр үргэлжилсэнгүй. Буцалтгүй мэрийх болсон минь заяаны ханьтайгаа учирч надад дэм болсонтой салшгүй холбоотой. Тийм гэхийн аргагүй хүнтэй учирч эх хүүхдийн хооронд ч байшгүй ойлголцол үүсч байсан. Сүрьеэгээр хэвтэрт орсон миний өмнөөс дунд сургуулийн элсэлтийн баримтыг явуулж, элсэлтийн өдөр ирцийг нь бүртгүүсэн дунд сургуулийн багш минь байсан. Багш маань ахлах сургуулиа төгсөөд ажилд ор гэсэн эцэг эхийг минь ятгаж их сургуульд үргэлжлүүлэн сурах мөрөөдөлдөө хэсэгхэн хугацаанд шантарсан ч түүнийг минь биелүүлж өгсөн юм. Ур чадварыг минь дэлхийд харуулах компани байгуулъя хэмээн өөрийн байшин газраа барьцаанд тавин банкнаас зээл авсан Кёото-н компанийн ажилтан мөн байсан. Амьдралд үе үе талархаад ч барахгүйгээр тусалж дэжмсэн олон хүмүүс байсандаа тэр. Энэ хүмүүсийн нэг нь л байгаагүй бол одоогийн би, Кёрсера мөн КДДАй ч байхгүй байх байсан.
Амьдралынхаа чухал мөчүүдэд олон эелдэг хүмүүсээр дэмжигдэж өдийг хүрлээ. Эдгээр хүмүүсийн ачийг хариулахын тулд сайн компани байгуулж нийгмийн төлөө хүмүүсийн төлөө эцэлтгүй зүтгэсэн. Авъяас байхгүй хэдий ч хөдөлмөрлөж чадвал хэнээс ч дутахгүй. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл байгаа. Энэ нь

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ