Бүтээлч байдал, эр зориг, хүсэл тэмүүлэлтэй байхад юуг ч бүтээж чадна гэж уншиж байсан юм. Надад энэ үнэхээр үнэн санагдаад, үүн дээрээс нь бага зэрэг урам нэмвэл болоод явчихлаа шүү. Хичээнгүйлэн хийж байгаа зүйлийг чинь гаднаас өөр нэгэн хүн харж дүгнээд урам хайрлах. Тэр нь сайнаар магтаж ч байж болно эсвэл буруу гээд зэмлэж ч байж болно. Тэрхүү урмыг аваад цаашаа мэрийх үү, эсвэл хамраа сөхөөд болих уу. Эсвэл зэмлэлийг хүлээн авч улам сайжруулах гэж оролдох уу, шантрах уу. Дээр нь танд хэлж байгаа дүгнэлт зөв үү буруу юу гээд. Аль аль талаас нь харж байж дараагийн үйлдлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байна. Ихэнх зүйл нэг дээшээ, нэг доошоо савалгаатай ч хамаагүй үргэлжүүлэх хэрэгтэй гэж боддог ч бас заримдаа болих хэрэгтэй юм шигээ. Больж байгаагийн үндэс нь бас буруу төлөвлөгөөнөөс ч болж магад. Харамсалтай нь энэ хорвоод биднээс шалтгаалахгүй асуудал бэрхшээл байдаг тул тэрэнтэй сөргөлдөж маргалдахын оронд бас болиод харин өөрийн хийж чадах зүйл дээр илүү цагаа төвлөрүүлсэн нь ч ...
Comments
Post a Comment