Posts

Ингээд л өдөр хоногууд урсаад байдаг байх

Ажилд орсоноор хойш жил өнгөрчээ. Яг л давтагдсан бичлэг шиг хэрнээ, сурах сургах зүйлтэй өнгөрсөн өдрүүдээр дүүрэн. Тэр дунд  За энийг л дуусгачихав л  Энэ одоо юу вэ  Би одоо юугаа хийгээд байна вэ  Ахиад л гэж өөртөө өөртөөгөө ярисаар жил өнгөрчихлөө. Тэр дунд бас мэдэрсэн, ойлгосон зүйл ч гэсэн байсан болохоор бас үр бүтээлгүй гэж хэлмээргүй байна. Тэгээд бодлоо, амьдрал ингээд л өнгөрчихдөг байх даа. Нэг мэдэхэд хөгшрөөд явах цаг болчихсон байдаг байхдаа. Би үргэлж боддог, өөрөөсөө асуудаг. Тэр үед тэр хүн юу гэж бодож байсан бол гэж. Ингээд л цаг болчихож гэж бодсон байхдаа. Үгүй ээ тэр үед бас өөрийгөө биш бас намайг бодсон. Тэрийг бол хэзээ ч мартахгүй. Тэр үед л өөрийгөө ямар үнэ цэнэтэй хүн болох бас өөрийгөө хайрлаж сурна гэж зүрхэлсэн. Өөрийгөө хайрлаж байж л хүн эргээд хүнийг хайрлаж чадна. Өөдгүй зантай хүмүүсийг өөдгүй зантай хүмүүс л бий болгосон байдаг. Бид яалт ч үгүй нийгмийн амьтан болох дэргэдэх орчинд байгаа хүмүүсээ дагаад тэдгээр хүмүү...

Хэрхэн сайхан амьдралтай болох вэ (Судалгаанд үндэслэн бичив)

Image
Хэрхэн аз жаргалтай болох, үр бүтээлтэй ажиллах, хайр дурлалын харилцаагаа дээшлүүлэх талаар зөндөө сайн зөвлөгөө байдаг. Гэхдээ хэрхэн бүхэл амьдралаа дээшлүүлэх талаарх зөвлөгөөнүүд олон зүйлийг тунгаасны эцэст бичигдсэн байх хэрэгтэй. Тэгэхийн тулд нилээд олон хүмүүсийг амьдралынх нь туршид дагаж суралцах хэрэгтэй болно. Аз болоход зарим хүмүүс даган суралцсан байна!!! Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааны талаар гурван том судалгаа хийгдсэн ба түүнд оролцогчдыг бага наснаасаа өтөл нас хүртэл судалгаанд хамрагдсан оролцсон байна. Судалгаа нэг. Сайхан өтлөх. Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгаа нь эрүүл хүмүүс дээр илүүтэйгээр тулгуурлан судалгаагаа хийсэн бөгөөд эмийн хэрэглээний талаар хомс мэдээлэлтэй. 60-с 80 жил гурван эрэгтэй, эмэгтэй бүлэгт судалгаандаа хамруулжээ. Нэгт, дэлхий дээрх оюун санаа олон бие махбодийн талаар хийгдсэн хамгийн удаан явагдсан судалгаа болох 1920-д онд мэндэлсэн 268 Харвардын их сургууль төгсөгчид юм. Хоёрт, 1930-д онд төрсөн доод давхаргийн 45...

Uurinhuu erin zuund turj chadaagui humuust

Nadad hen buhnees iluu chadvartai uhaantai humuus Nudee aniad chihee taglaad yavj baidagt ni setgel shimshirdeg Nadad ted zuger l erin zuunaasaa turuuleed turchihsun humuus shig sanagddag Ene zuunii humuus haramsaltai ni ted nariig hicheegeed ch oilgoj chadahgui Ene yertuncuus uur yug ch medehgui humuus bolohoor Ene zuunii humuus dergedeh hunee shuumjlehees, demjeed yavah uhaan bhgui Ter zuunii humuus tedend horogdon nudee l anin yu ch ogt duugarahgui Ene zuunii huniig buteeseen niigemd ter zuunii hunii talaar oigolt bhgui Ter zuunii humuus tuniig zuvshuruus uur argagui tul tedendee chimeegui l horogdono

September

Dear september, I have decided to track myself this september, since adulthood is all about conttolling yourself after knowing yourself better. And I have agreed to write more and allowing myslef to express my opinion. Please keep in mind that it is solely my opinion and no offense to others. Don’t take it too seriuosly. Verr looking forward to keep updating you and have a wonderful septermber you dear readers! Sincerely, Ichko Almighty

Яасан гэнэ ээ

Архи ууж л зориг ороод яриа дэлгэж, ажлаа бүтээдэг гэнэ үү Аваад суусан эхнэрээ одоо минийх болсон гээд өөр хүнлүү шутардаг гэнээ Арга эвийг нь олохгүй бол хүний чадлаар хүч хэрэглэдэг гэнэ үү Амьдрал үнэхээр хэцүү гээд мансуурч тайвширдаг гэнээ Ямар хулчгар болоод өөрийн бодлоо ирэрхийлж чадахгүй шалтаг гаргадаг юм вэ Яасан, маргааш нь би согтуу байсан гээд өөрийгөө авч гарч чадна гэж бодоо юу Ямар шуналтай болоод өөртөө чинь амьдралаа хуваалцах хүнийг үл тоон Ялдам, шалдан нэгэнлүү гүйнэ вэ бандиа Толгойн дотор чинь тархи гэдэг эрхтэн бий Түүнийг тэл гэж заяаснаас агшаа гэж заяагаагүй Тэгээд юу гээч, чамд хоёр гар хоёр хөл толгой байна Тэдэндээ итгээд, толгойгоо ажлуулаад эргэн тойрноо ажаач жаалаа

Хандлага

Японд хүмүүсийн хамгийн чухалчилж үздэг зүйл нь хандлага байдаг. Тэгшитгэлээр илэрхийлвэл y= a x+b. A тогтмол тоо бөгөөд Х яаж өөрчлөгдөж байсан ч гэсэн хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл амьдралд олон зүйл тохиолдсон ч гэсэн чиний хандлагаас хамаарад үр дүн нь гардаг. Нийгэм байнга хувьсан өөрчлөгддөг бөгөөд зарим хүмүүс үүнтэй зэрэгцэн өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн үзэж байхад зарим нь сөрж зогсон өөрөөрөө байх хэрэгтэй гэдэг. Тэрхүү сонголтыг хийх нь та бөгөөд эцэстээ энэ нь зөв буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Танд тэр үедээ ялагдсан мэт харагдавч урт хугацаандаа та ялж ч мэдэх юм. Тийшээ чиглэхэд таны хандлага л мэднэ. Алдаа гаргавал түүндээрээ суралцаад цаашаа алхах уу эсвэл тэндээ зогсохыг таны хандлага л мэднэ. Хандлагыг харин бий болгоход хүчин зүтгэл мөн таны байгаа орчин тойрон ихээхэн нөлөөтэй байдаг. А ∈(хүрээлэн буй орчин, хүчин зүтгэл) Миний бодлоор хүрээлэн буй орчингоо хүн өөрөө сонгох эрхтэй болсон энэ зууны хамгийн том ололт. Монголд зуун жилийн өмнө төрсөн бол т...

Creativity, courage, passion

Бүтээлч байдал, эр зориг, хүсэл тэмүүлэлтэй байхад юуг ч бүтээж чадна гэж уншиж байсан юм. Надад энэ үнэхээр үнэн санагдаад, үүн дээрээс нь бага зэрэг урам нэмвэл болоод явчихлаа шүү. Хичээнгүйлэн хийж байгаа зүйлийг чинь гаднаас өөр нэгэн хүн харж дүгнээд урам хайрлах. Тэр нь сайнаар магтаж ч байж болно эсвэл буруу гээд зэмлэж ч байж болно. Тэрхүү урмыг аваад цаашаа мэрийх үү, эсвэл хамраа сөхөөд болих уу. Эсвэл зэмлэлийг хүлээн авч улам сайжруулах гэж оролдох уу, шантрах уу. Дээр нь танд хэлж байгаа дүгнэлт зөв үү буруу юу гээд. Аль аль талаас нь харж байж дараагийн үйлдлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байна. Ихэнх зүйл нэг дээшээ, нэг доошоо савалгаатай ч хамаагүй үргэлжүүлэх хэрэгтэй гэж боддог ч бас заримдаа болих хэрэгтэй юм шигээ. Больж байгаагийн үндэс нь бас буруу төлөвлөгөөнөөс ч болж магад. Харамсалтай нь энэ хорвоод биднээс шалтгаалахгүй асуудал бэрхшээл байдаг тул тэрэнтэй сөргөлдөж маргалдахын оронд бас болиод харин өөрийн хийж чадах зүйл дээр илүү цагаа төвлөрүүлсэн нь ч ...