Соёлч боловсон байх

Бид нар яагаад ер нь соёлч боловсон байх ёстой юм бол. Яагаад ойр тойронд байгаа хүмүүсээ анхаарч тэдэнтэй зохицон амьдрах ёстой юм бол. Яагаад чамд үнэхээр хэцүү зүйл тохиолдлоо ч гэсэн түүнийгээ мэдэгдүүлэхгүйгээр хүнтэй инээж ярилцах ёстой гэж.
Сэтгэлээсэээ хандах мөн боловсон байх гэдэг чухамдаа яг ямар ялгаатай юм вэ.
Сэтгэлээсээ хандана гэдэг бол үнэхээр чин сэтгэлээ харуулж үйлдлээ хийх бөгөөд харин боловсон байдал бол чи дотроо юу гэж бодох чинь тийм ч чухал биш бөгөөд харин сэтгэлээсээ байгаа юм шиг харагдахыг хэлж байгаа юм болов уу.
Анх японд ирэхэд бүгд л инээж баярлалаа болон уучлаарай гэж хэлж байсан. Харин миний төрсөн газарт бол эдгээр үгийг үнэхээр сэтгэлээсээ хандсан л бол хэлдэг учиртай. Тэр л сэтгэлгээтэйгээр хүмүүсийг хүлээн авч үнэхээр хичээнгүй амьдарч байна гэж боддог байсан. Гэхдээ одоо харахад ийм олон хүн байгаа учир дотроо мөн л сэтгэлээсээ хийж байгаа хүн мөн боловсон байгаа хүмүүс харагдах юм.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ