Хязгаар үгүй

Би том хүмүүсийг хараад тэд нар бүгдийг мэддэг болохоор, миний юу бодож байгаа мэдэж байгаа болохоор, эцсийн эцэст яг аль нь зөв гэдгийг мэддэг болохоор юу ч байсан даатгаж болно гэж боддог байлаа. Гэхдээ том хүн гэдэг бол харин ч эсрэгээрээ нас нь явсан л хүүхэд юм байна. Өөрт тохиолдсон зүйлүүд дээрээ өөрийгөө бий болгож тэгээд эцэстээ тэр хүрээндээ л насыг бардаг. Тэр хананаасаа гарахыг ч хүсэхгүй, гарах ч боломжгүй мэт өөрийгөө бий болгочихсон болохоор тэр.
Энэ ч ёстой нэг зөрүүд хүн дээ... гэсэн тодорхойлолтыг авсан хүн ерөнхийдөө их олон төрөл байна аа. Нэг нь өөрийн бодолдоо үнэн ч байна гэсэн үг. Учир нь бусад бүх боломжуудыг оролдож үзээд явж явж сүүлдээ энэ нь л хамгийн тэр үедээ сайн нь хэмээн сонгосон зүйл. Нөгөө нь өөрөө ч оролдож үзээгүй, тэр нь сайн хэмээн итгүүлсэн нэг ёсондоо өөрийн биш бусдын бодолд автсан нэгэн. Гэнэт шашинтай адилхан санагдчихлаа. Нэг бодлын хүн гэдэг их богино настай амьтан болохоор бүхий л зүйлийг турших гэсээр байгаад нас нь ч хүрэхгүй гол нь өөрийн бодол нь өөрчлөгдөхгүй үлдэнэ. Өөрийн бодлоо өөрчлөхөд хэр их уддаг бол. Миний нэг уншиж байсан сонгодог номон дээр өөрийн бодлоосоо урвасан хүн сүүлдээ ямар амьдралын идэвхгүй болж хэн ч биш болон хувирч байгааг харуулдаг. Түүнийг уншсанаас хойж надад яагаад ч юм вэ өөрийгөө хүндлэхгүй буюу бодлоо сүүл хүртэл нь авч явахгүй бол сүүлдээ өөрийгөө үзэн ядах мэт санагдаж эхэлдэг болсон. Тиймээс аль болох бодолдоо үнэн ч байхыг хичээдэг. Гэхдээ эргээд харахад энэ их буруу ч зүйл юм шиг. Шинийг гэж бусад хүний харж байгаа талаас нь харж чадахгүй зөвхнө өөрийн талаасаа харах ямар мунхаг зүйл гээч.
Үнэндээ явж явж бидний харж байгаа зүйл нэг л зүйл. Гол нь бид нар түүнийг харах өнцөг өөр болохоор тэр л гэж итгэдэг. Амьдралаа зөвхөн тэр зүйл л гэж итгэсэн нь дээр үү аль эсвэл бусад өөр өнцгөөс нь ч харж үзэж аль өнцөг нь дээр гэдгийг өөрөө шийдсэн нь дээр үү. Энэ сонголтыг хийхдээ л хүмүүс өөр өөр болцгоодог байхдаа.

Би бүх зүйлсийн талаар мэдмээр байна, бусад зүйлс гэж үнэндээ өөрийгөө л таньж мэдмээр байна.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ