Мөрөөд, төсөөл
Өнөөдөр их завгүй өдөр байна лээ шүү учир нь өчигдөр шөнө сууж дуусгаагүй зүйлээсээ болоод тэр. Мэдэхгүй юм даа аль нь дээр байсныг. Хааяа би гайхдаг юм аа. Бага цагт хийсэн зүйл болон их цаг зарцуулан хийсэн зүйлийн яг аль нь сайн чанартай гэдгийг. Дийлэнх улсууд сүүлийн хувилбарыг сонгон хэмээн бодож байна л даа. Гэхдээ бас юу гэдгээс хамаараад арай өөр юм шиг ээ. Жишээ нь миний хувьд хааяа үнэхээр хурдан хийсэн зүйл минь маш сайн болох жишээтэй байхад маш удаан тунгааж хийсэн зүйл эцэстээ үр дүнгээ ч гаргалгүй алга болоод өгдөг. Эсвэл удаан бэлдэж бэлдэж түүнийгээ сүүлд нь маш богино хугацаанд гүйцэтгэх гэсэн утгатай юм болов уу. Энэ л болж таарлаа шүү тийм ээ.
Надад энэ япон хэлийг сурах үнэхээр төвөгтэй байна аа. яагаад гэвэл миний бүх урам зориг мохчихсон учраас тэр. Би хэний ч ярьсан яриа, бичсэн захиаг уншиж чадах ч өөрийн яриа болон бичээсийг бусдад илэрхийлж чадахгүй байна. Яаж англи хэлийг сурснаа бодохоор хэзээ ч мохож байгаагүйгээ л санаж байна. Би ерөөсөө ородохгүй хичээхгүй байгаа болохоор эсвэл хангалттай хичээл зүтгэл гаргахгүй байгаа болохоор ингэж байгаа юм болов уу. Гэхдээ байна аа. Би урьд нь ингэж боддог байлаа л даа. Ямар нэгэн шинэ юм сурвал чи өөрийгөө алдана гэж. Яагаад гэж үү хүний тархийг тэд хүртэлх багтаамжтай гэсэн яриа байдаг даа. Хэрэв би тийшээ нэгийг хийвэл ямар нэгэн байдлаар үүнийг багтаахын тулд өөр зүйл гарч явна даа. Түүнтэй харьцуулан бодож байсан ч үгүй юм шиг ээ. Бидний оюун бодол төсөөлөл хязгааргүй уудам гагцхүү чухам чиний итгэл ч юм уу яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л даа тэр нэг зүйл тэрхүү уутыг боочихдог. Тэр уут дүүрээд цаашаа улам тэлэх боломжтой ба түүнд хязгаар байхгүй ч чи өөрөө тэр хязгаарыг тогтоочихдог.
Тэгж тогтоох ямар хэрэг байна. Хэзээ нэгэн цагт бид насанд баригдан төлөвшиж эхлэхэд энэ зүйл гараад л ирэх болно. Хүссэн хүсээгүй ч. Түүнээс өмнө яагаад тэлж мөрөөдөж болохгүй гэж. Эсвэл энэ л миний зан араншин байх.
Comments
Post a Comment