Боловсрол
Монголд их сургуулиа төгсөөд гадагшаа сурах хүсэлтэй хүмүүс ихээхэн байдаг. Гадаад оронд суралцсанаар бие дааж сурахаас гадна өөрийгөө танин мэдэж бусад шинэ олон зүйлийг сурдаг гэдэгт итгэдэг учраас тэр. Монголд сууж байгаа сэцэнээс явсан тэнэг дээр гэдэг зүйр үг байдаг ба үүнтэй салшгүй холбоотой юм болов уу хэмээн бодож байна. Үүний дагуу би сургуулиа төгсөөд гадаадад сурахыг хүсдэг байсан ба түүнийхээ дагуу японд суралцахаар ирсэн. Анх япон хэл суралгүй ирсэн надад бүх зүйл хэцүү санагдаж байсан. Ханзнаас авхуулаад шинэ соёл гэх мэтчилэн шинэ амьдралын хэв маягт орж өөрийгөө мэддэг гэж бодож байсан би харин ч өөрийнхөө мэдэхгүй зан аашаа таниж мэдсэн.  

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Инээмсэглэл дүүрэн