Чамд хэлж чадахгүй ч байж магад
Би хаа нэгтээ ч юм вэ 2 дахь дурлал чинь хамгийн агуу гэж уншиж байсан юм байна. Анхны хайр бүтэлгүйтэх үед ахиад хэзээ ч дурлахгүй, өөрийгөө өөр хэнд ч нээхгүй гэж итгэсэндээ тэр л дээ. Хаана ч, хэзээ ч тэр мөчийг дурсах өөрийн эрхгүй нулимс гараад л. Тэр үеэс бүхэл бүтэн 7 сар өнгөрсөн хэрнээ бодохоор л нулимс гараад байх юм. Эхэн үедээ бүр өдөр болгон уйлдаг байсан гэж бодохор инээдтэй ч юм шиг. Хэзээ нэгэн өдөр ингэж хэцүү байсан гэдгээ хэн нэгэнд хэлмээр байна. Тэгээд гол нь тэр үеийг би даваад гарсан гэдгээ бүр чарлаж хэлмээр байна. Хамаг л нандин мөч минь тэгээд л өнгөрсөн. Анхнаасаа бүтэхгүй гэдгийг нь мэдсэн хэрнээ юунд найдаж эхлүүлсэн, юунд найдаж өөрийгөө нээснээ ч мэдэхгүй юм даа. Эсвэл бүтэхгүй гэдгээ мэдсэн болохоор өөрийгөө болиулах гэж хичээх тусам улам сайн болоод л байсан юм болов уу. Надад найз минь өөрийг чинь орхисонд хэзээ нэгэн өдөр чи баярлах болно гэж хэлж байсан. Одоо бодохнээ их баярладаг юм шүү. Хэрэв улам цааш явсан бол одоогоос илүү их өвдөх байсан байхда...