Монгол ээжүүдээ бишрэлээ

Манайх гэртээ засвар хийж байгаа ба гэртээ ойр зуурын хэдэн зүйл хямдхан авахаар Эрээн тэргүүн хатагтай болон нагац 2 эгчтэйгээ явлаа. Гэрт анх удаа л гэрийн 2 ноён нуруу болох аав, дүү хоёроо үлдээгээд арцаа уугуулаад, дүүгээ үнсээд л гарлаа. Замдаа барс-р дайраад замд идэх хэд хэдэн зүйл авч Вокзал ортол тэргүүн хатагтайн дүү ирчихсэн "Барс орох гэсэн хүү зам түгжрэлтэй байна гээд үлдээгээд явчихлаа" гээд хөхрөөд угтаж авлаа. Нагац эгч их хөгжилтөй үнэхээр тэр хүнийг хараад өөрийн эрхгүй амьд хүн аргатай гэдэг үг л дотор орж ирнэ. Ямар ч хүнтэй танилцаад үг алдуулчихсан л сууж байна. Удалгүй тэргүүн хатагтайн эгч нь тамхиа зуучихсан баавнаг атман шинжтэй батман-ы нөмрөг шиг цамц өмсчихсөн ирлээ. Ингээд бид 4-н аялал эхлэлээ....
Манай купе тэр вагондоо л дажгүй агааржуулалттай, өрөөний цонх болон коридорын цонх нээлттэй. Гэм нь цонхоо л хаах юм бол айхтар халуун болж тэргүүн хатагтай болон батвүмений даралт нь ихсэнэ. Ингээд Долдой бид 2 дээр орон дээр унтах боллоо. Яг салхин талд нь долдой унтахаар боллоо орой их бөгчим байсан болохоор нойр сэргээд хартал Долдойгийн үс нь салхинд хийсээд их л хэцүү унтаж байгаа шинжтэй. Долдой тулдаа л тэндээ тэссэн шүү би өглөө хараад би хичнээн их инээсэн гээч, толгой дээрээ тийм ч их үстэй биш гэлээ самнах гэсэн бүр ширэлдчихсэн байдгийн. Заримдаа би урт үстэй мисс хүүхнүүдийн тэмцээнд орно гэж бид нарынхаа элгийг хѳшѳѳнѳ дѳѳ.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ