Манлайлал ба бүрэн эрх
Бүрэн эрх, манлайлал, эрх мэдэл Усан онгоцоор аялж явсан хэсэг багийн хүмүүс хүчтэй далайн шуурганд автаж үл мэдэгдэх арал дээр төөрч гэнэ. Усан онгоцны багийнхнаас гадна зорчигчид явж байсан нь багийнхныг сандаргахад хүргэж байлаа. Хөлгийг удирдаж явсан онгоцны ахмад хөлгөө аль газар осолдсоныг мэдэхгүй байсан тул аврах багийнхан хэзээ эрэл хайгуулаа эхэлж тэднийг аврах тал дээр хугацааны баримжаа огт байсангүй. Тиймээс хөлгийн багийнхныг зорчигчдод зориулан тохиромжтой газар бий болгохоор ахмад дайчилж эхлэв. Багийнхан тэр хавьдаа байсан газраа цэвэрлэж модыг нь ахмадын тушаалаар тайрч эхлэв. Тэгтэл нэгэн багийн гишүүн модонд авирч орчин тойрноо ажиглатал арлын нөгөө талд хүмүүс байхыг хараад “ Буруу зам ” хэмээн багийнханлуугаа хашгирчээ. “Менежмент нь зүйлсийг зөв хийхийг хэлдэг болдог манлайл нь зөв зүйлийг хийхийг хэлдэг” ( Варрен Беннис болон Петр Дракер ) Манлайлал нь бусдад нөлөөлөх чадвар буюу бусдаар зөв зүйл хийлгэхийг хэлдэг. Дээрх жишээнээс харахад хөлги...