Хатагтай паразиттай хийсэн ярилцлага
Хатагтай паразит өдгөө 28 хүрч байгаа, хүн бүрт анхны сэтгэгдлийг маш сайхнаар үлдээж чаддаг. Бусдад итгэн үнэмшүүлэх чадвар маш сайтай ба харчуудын харцыг үнэхээр өөртөө татдаг. Гарсан нүхээр нь Ассошюрү аварга гарч чадна гэдэг нь л тоогүй юм даа. Паразиттай би дундаа 3 жилийг завсартайгаар нийт 5 жилийг үлдлээ. Аргагүй л паразит шүү. 5 шүдэнз өгөөч? Юу 4 шүдэнзээ, 3 шүдэнз л байна, май энэ 2 шүдэнзийг ав гээд 1 шүдэнз л өгөх хүн дээ. Арай л давсалчихлаа, гэхдээ л үнэний ортой шүү. Гэсэн хэдий ч энэ хүн энэ авъяасаараа одоогийнхоо байр сууринд хүрсэн. Ямартай ч шил түүгээд траншэйнд амьдрахгүй л байна. Бас л давсалчихлаа чамлахааргүй байр сууринд байгаа шүү. Өөрийн гэсэн эд хөрөнгө, ажил төрөлтэй.
19 жилийн турш ярилцсан хүмүүсээс яагаад зөвхөн энэ хүнийг онцлоод байгаагийн шалтгаан нь гэвэл надад бүх зүйл уул шиг гэдгийг таниулсан. Чи уулыг хэдэн ч замаар явж оргил өөд нь хүрч чадна. Харин энэ уул чиний дараа дараагийн давах том уулнуудын бэлтгэл, эсвэл сүйрэл чинь байна гэдгийг. Би коммунист үзэлтэй хүн биш л дээ гэхдээ надад Сталины хэлсэн "Байрандаа байна гэж хэзээ ч байхгүй, нэг бол урагшилж эсвэл хойшилно" гэдэг. Үнэхээр үнэн үг ээ. Чи өөрөө юу ч хийхгүй ухрахгүй байна гэж бодвол их том алдаа. Энэ дэлхий гэдэг гариг дээр чамаас өөр 6 тэрбум хүн амьдарч байна. Чиний хийгээгүй зүйлийг энэхүү хүмүүс хийж өөрийгөө хөгжүүлэн дээшилсээр байгаа бөгөөд тэр урагшлаад чи хойшлоод байна гэсэн үг.
Уулруу дөхөөд машинаар давхиж болно, эсвэл явганаар хол бол дөт замаар явж ч болно. Уулруу өгсөх зам чинь шигүү модтой, гол горхитой ямар ч байж болно. Хамгийн гол нь чи уул өөдрүү өгсөх хэрэгтэй тэгж уулруу өгсөхдөө өөрийгөө хөгжүүлж дараагийн уулруу өгсөхдөө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Бусад хүмүүс чамаас хамаагүй хурдан өгссөн ч хамаагүй алхам бүртээ суралцаарай. Ингэж алхам алхмаар явсаар байгаад эцэст нь чи хамгийн хурдан уулруу авирагч болох болно.

Comments
Post a Comment