Anybody out there. Marian Keyes

Би үнэхээр англиар бичихдээ удаан юмаа. Тиймээс бүгдийг нь монголоор бичихээр шийдлээ. Уг нь англиар бичвэл надад л сайн л даа гэхдээ одоогийн нөхцөл байдал бүрэн бүрэлдэйгүй тул монголоор бичлээ ард түмээн.

Энэ номонд нэгэн нөхрөө алдсан эмэгтэйн талаар өгүүлж хэрхэн нөхрөө алдаад үүндээ зохицож буцаж хэвийн амьдралдаа орж байгаа талаар гардаг. Миний бодлоор байнга байсан хүн чинь гэнэт алга болчихвол үнэхээр хэцүү байх болно доо. Гол дүрийн эмэгтэй эхэндээ энэ талаар ер дурьдаагүй харин ч нөхөр нь өөрийг нь түр орхиод яваад хариу бичихгүй байгаа мэт л бичиж байсан. Дараа нь харин өөрийгөө нөхөргүй бэлэвсэн болсноо мэдэж гашууддаг. Түүнийхээ хоолойг сонсохын тулд бүр зөн билигтэй хүнтэй уулзаж үнэхээр их мөнгө төлдөг. гайхмаар нь тэр осолд орсон өдрөө нөхөр нь түүнд юм хэлэх гэж байсныг гадарлаж сурагласаар нөхөр нь хүүхэдтэй байдгийг мэддэг. Үнэхээр сонин. Эхнэрийн нөхрийнхөө төлөө хийсэн зүйлс бүх л бодол нь уур уцаар болон хувирч зөвхөн буруутгахын нүдээр л харж эхэлдэг.

Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол яах байсан бол. Үнэхээр мэдэхгүй юмаа. намайг гайхшруулсан зүйл бол номынхоо төгсгөлд тэр эмэгтэй нөхрийнхөө хүүхэдтэйд уулзаж түүнд үнэхээр хайртайгаа мэдэрдэг.

За яахав, эхлээд бодъё л доо. Түүний нөхөргүй байгаа амьдрал нь буцаад хэвэндээ орж байгааг нь харвал өөрийгөө аль болох завгүй байлгаж байсан. Учир нь түүний ажил өөрийнх нь хувьд дэлхий дээрх хамгийн сайхан ажил. хэрэв тэр ажилдаа дургүй байсан бол буцаж хэвэндээ орох асуудал бүр л хэцүүдэх байсан байх. Саяхан уншсан номон дээр өнгөрсөн зүйлтэй эвлэрч угаасаа өөрчилж чадахгүй зүйлтэй эвлэрч харин ирээдүйдээ анхаарал хандуулах хэрэгтэй тал дээр бичсэн. Тиймээ энэ эгч тэгж чадсан. харин бүр нас барснаас нь хойш бараг сар гаруйн дараа л нөхрөө нас барсныг мэдэж эвлэрч чадсан гэхээр л. Энэ ном хэдийгээр бодит амьдрал дээр тулгуурлаагүй ч, зохиолчийн нөхөр нь амьд сэрүүн байгаа ч хэрэв хүнд ийм зүйл тохиолдвол ингэж л үйл явц нь явах байх хэмээн бодож байна. Сонин юм шүү.

Хүн гэдэг амьтан үнэхээр сонин юмаа. Хэрэв таны дотны нөхөр тань нас барвал та юу бодох вэ? зарим кинон дээрээс харахад ч ер нь зүгээр эрүүл л ухаанаар бодоход хүн үхэхээ мэдсээр байж төрдөг шүү дээ. тэгтэл тэр үхэл нь ирэхэд харин эсрэгээр хажуу төрөлд нь байгаа хүмүүст хүндээр тусч байна. гэтэл тэр хүн таны үхэлтэй бүр сарын дараа эвлэрч мэдэх нь байна шүү дээ. тйимээс олон найз нөхөдтэй байх хэрэгтэй ч юм шиг. Таны үнэхээр сайн мэддэг дотно хүн чинь өөд болсон тохиолдолд танд хүндээр тусдаг шүү дээ. харин төдийлөн сайн мэдэхгүй хүн тань бол бараг болох зүйл болдгоороо боллоо ухааны зүйл бодоо л...

За тэгвэл ингэж боды. Зовж шаналахгүйн тулд ерөөсөө найз нөхөдгүй байя гэж бодё. Тэр хүн нас барвал та ер харамсахгүйн тулд шүү дээ. Тэгтэл таны өдөр тутмын амьдрал тэдгээр хүмүүсгүйгээр сайхан өнгөрч чадах болов уу?

Би баян аав ядуу аавыг уншаад миний амьдрал тэр чигээрээ би 16 жил юу ч хийлгүйгээр шал хэрэггүй өнгөрөөсөн мэт санагдаж байв. Одоо яагаад энэ сургуульд сураад байгаан ер нь миний амьдралын зорилго юу юм бол гээд л ихээхэн зовж билээ. Би тэгээд зовоод л зовоод л байв. Гэхдээ бол дотроо заавал онц сурах хэрэгтэй гэдгээ мэдсээр байж яагаад гэдгээ шууд үнэхээр өөртөө хариулж чадахгүй байсан юм даг. Тэгээд багшдаа энэ талаар хэлтэл намайг шууд загнаад ер ном уншдаггүйн чинь шинж гээд л харин сонирхолтой нь би гутралтгүй харин ч сэргэсэн юм даа. Улам л ихийг мэдмээр санагдаж... Тэр үед би яагаад амьдраад байгаагийн зорилгоо ингэж тодорхойлсон юм байна. хөгшрөөд харамсахгүйн тулд... бүхий л мэдрэмжүүдийг өөрийн биеэр амсахын тулд...

тэр эмэгтэй хөгшрөөд байж байхад өөрийнх нь хамаатны хүүхдийн нөхөр нь нас барвал тэр үнэхээр сайн зөвлөгөө өгөх байхадаааа

би ер нь шал сэдвээсээ хальчихлаа

Юу бичин гэж байснаа ч мартчихлаа

Comments

Popular posts from this blog

Хэрхэн сайхан амьдралтай болох вэ (Судалгаанд үндэслэн бичив)

Инээмсэглэл дүүрэн