Хандлага
Японд хүмүүсийн хамгийн чухалчилж үздэг зүйл нь хандлага байдаг. Тэгшитгэлээр илэрхийлвэл y= a x+b. A тогтмол тоо бөгөөд Х яаж өөрчлөгдөж байсан ч гэсэн хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл амьдралд олон зүйл тохиолдсон ч гэсэн чиний хандлагаас хамаарад үр дүн нь гардаг. Нийгэм байнга хувьсан өөрчлөгддөг бөгөөд зарим хүмүүс үүнтэй зэрэгцэн өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн үзэж байхад зарим нь сөрж зогсон өөрөөрөө байх хэрэгтэй гэдэг. Тэрхүү сонголтыг хийх нь та бөгөөд эцэстээ энэ нь зөв буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Танд тэр үедээ ялагдсан мэт харагдавч урт хугацаандаа та ялж ч мэдэх юм. Тийшээ чиглэхэд таны хандлага л мэднэ. Алдаа гаргавал түүндээрээ суралцаад цаашаа алхах уу эсвэл тэндээ зогсохыг таны хандлага л мэднэ. Хандлагыг харин бий болгоход хүчин зүтгэл мөн таны байгаа орчин тойрон ихээхэн нөлөөтэй байдаг. А ∈(хүрээлэн буй орчин, хүчин зүтгэл) Миний бодлоор хүрээлэн буй орчингоо хүн өөрөө сонгох эрхтэй болсон энэ зууны хамгийн том ололт. Монголд зуун жилийн өмнө төрсөн бол т...