Нэг тийм сонин мэдрэмж
Их танил мөртлөө сонин мэдрэмж, тэгээд яагаад ч юм вэ мартмааргүй тэрхүү мэдрэмж. Хэзээ хамгийн сүүлд тэгж мэдэрснээ мартсан ч гэлээ нэг л танил тэр мэдрэмж. Юунд ч мэдэлгүй нэг зүйлрүү тэмүүлж байгаа хүмүүсийг би хараад биширдэг. Эргээд тэдгээр хүмүүсээс би ч гэсэн тэдэн шиг хүсэл тэмүүлэлтэй болмоор байгаагаа мэдэрдэг. Ямарваа нэг зүйлийг хүсч, бүр байдаг чадлаараа хичээж хүрэхийг хүсэх шиг үе мөч миний хувьд бол хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг.