Шинэ хэл, шинэ соёл

Би энд ирээд бүхэл бүтэн 3 жил болж байгаа ч хүссэн хэмжээнд япон хэлний түвшин минь очихгүй байна. Уг нь эндээ хамгийн өндөрт тооцогдох япон хэлний түвшин тогтоох шалгалтын   1-р зэргийг авсан хэдий ч нэг л болж өгөхгүй юм. Ялангуяа бичгийн хэл минь.
Хэл гэдэг зүгээр л яриа биш бас тухайн орны соёл нь нягт шингэсэн бүхэл цогц зүйл юм. Тухайн соёл иргэншлийг ойлгож чадаагүй бол хэлэнд нь нэвтрэнэ гэдэг ихээхэн бэрхшээлтэй зүйл. Учир нь дан ганц үгсээр хүнтэй ойлголцохгүй харин түүний ард нуугдаж буй үзэл суртал, санаагаар хоорондоо холбогдох болно шүү дээ. Саяхан болсон олон улсын уулзалтан дээр бид англи хэлээр хоорондоо холбогдоцгоож байв. Хамгийн анхны сэтгэгдэл бол тухайн хүний англи хэлний түвшин байсан. Өдөр хоног өнгөрөөх хэрээр бид түүний яг юу гэж хэлэх гээд байгаа үзэл санаа, философируу улайрч байв. Эцэс сүүлд нь түүний бодол л бидэнд чухал болж, түүгээр нь тухайн хүнийг дүгнэсэн. Эргээд харахад хэл гэдэг зүгээр л нэг хэрэгсэл юм шиг ээ. Гол нь энэ хэрэгслийн цаадах зорилго, санаа чинь л их чухал.
Хүн бүгд л хүүхэддээ бага наснаас нь англи хэл заалгана гэж ярьдаг болсон. Тэр нь ч үнэхээрийн зөв зүйл л дээ. Гэхдээ бас хажуугаар нь монгол хэлээ мартаж болохгүй. Уулзалтан дээр бид бүгд өөр өөр улсаас ирсэн хэрнээ, бас бид бүгд хоорондоо ижилхэн санагдаж эхэлсэн. Тиймдээ ч бид нар бусдаад ялгагдах гол онцлогоо мартаж болохгүй. Яагаад гэвэл чи энэ ертөнц дээр дахин давтагдашгүй болохоор тэр.

Comments

Popular posts from this blog

Шинэ жолооч нарт

Анна франк

Сонгомол эсээ