Дээрээс л бичий гэж бодож байсын

6-р ангид шиг санагдаж байна манайд америкт амьдарч байсан нэгэн хүүхэд шинээр шилжин ирэв. Энд заавал ингэж дурьдаж байгаагийн шалтгаан нь би түүний насан дээр ч одоо ч гэсэн хийж чадахааргүй зүйл хийсийн.
Нэг өглөө хичээлээ хийгээд л сууж байв. Би ангийнхаа өндөрт ордог байсан тул өөрийгөө үл хайхран хүүхдүүдийг хичээлээ хийхэд нь саад болж хаахгүйн тулд ард суудаг байлаалдаа. Тэгээд багшийг хичээл зааж байх хойгуур нь яагаад ч юм нүдний харц доошлон ширээний хажууд өлгөгдсөн цүнхийг харав. Тэгсэн дотор нь юу байсан гэээч??? ГӨЛӨГ. Тэр гудамжны гөлөг буюу эзэнгүй байсан тул тэр аваад ирсэн нь тэр. Дараагийн завсарлагаанаар цүнхээ аваад гөлөгтэйгөө гарсан түүнээс хойш гөлөг яасан бол гэж өөртөө асуулт тавьснаас хэтэрсэнгүй. Удаан ч юм уу богино хугацааны дараагаар тэр гөлгийг яасныг ангийнхаа бандиас асуутал нэг буланд аваачиж байгаад нөгөө гөлгөө туупийгаар цохиод алчихсан гэсэн..............................................
Өөрөө энэ хариултыг олсон уу эсвэл тэр хүүхэд хэлсэн үү бүү мэд: "Зовлонтой байлгахгүйн тулд". Тэгэхээр тэр гөлгийг ингэж амьдрахын тулд алчихсан гэсэн үг үү.... Би ямартай ч гудамжинд байгаа өнчин хүүхдийг харчихаад өрөвдөлтэй амьдруулахгүйн тулд гээд алж чадахгүй. Эндээс яг ямар дүгнэлтэд хүрэхийг, хүрэх хэрэгтэйг ч мэдэхгүй байна.
Дайны талбарт байгаа шархадсан цэргийг хараад бас зовоохгүй байх хэрэгтэй гээд алах хэрэгтэй гэсэн үг үү? Амьдрал нь бүтэлгүйтэж яваа хайртай нэгнээ хараад бас зовоохгүй гээд алах хэрэгтэй юу? Зорилгодоо хүрсэнгүй гээд амиа хорлох уу? Шалгалтанд уналаа гээд амиа хорлох хэрэгтэй юу? Би бол үгүй гэж л бодож байна. Ямар нэгэн байдлаар үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Тэмцэх ч гэж дээ гарах арга замыг л хайх хэрэгтэй. Гэхдээ энэ арга зам чинь ганц удаагийн бус байнгынх байх ёстой. Гарах арга зам ямар нэгэн байдлаар заавал байх ёстой. Арга байхгүй гээд үхэх ёсгүй, алах ёсгүй гэж бодож байна.
Гэхдээ би гэж өчүүхэн дотортой амьтан хүн алах тухай бодож байгаагүй ч амиа хорлох тухай бодож байсан. Үүнийгээ юу гэж тайлбарлах вэ гэвэл: Хүн бүр багадаа Тамагочи тоглоомоор тоглодог байсан гэж бодож байна. Минийх лав гөлөг байсан. Тэр гөлгийг өдөр болгон хооллож, гадагш гаргаж унтуулж байх ёстой байсан. Гэтэл би тэгж чадаагүй бол түүнийг шууд л үхүүлээд шинээр эхлүүлдэг байсан. Түүнийгээ сайн арчилж чадахгүй бол ахиад л ална. Одоо ч гэсэн ямар нэгэн ажил хийж байхад сэтгэлд хүрэхгүй бол ахиад л эхлэнэ тэгээд жам юм шиг ахиж хийж л байж сэтгэл ханана.
.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ