Дээрээс л бичий гэж бодож байсын
6-р ангид шиг санагдаж байна манайд америкт амьдарч байсан нэгэн хүүхэд шинээр шилжин ирэв. Энд заавал ингэж дурьдаж байгаагийн шалтгаан нь би түүний насан дээр ч одоо ч гэсэн хийж чадахааргүй зүйл хийсийн. Нэг өглөө хичээлээ хийгээд л сууж байв. Би ангийнхаа өндөрт ордог байсан тул өөрийгөө үл хайхран хүүхдүүдийг хичээлээ хийхэд нь саад болж хаахгүйн тулд ард суудаг байлаалдаа. Тэгээд багшийг хичээл зааж байх хойгуур нь яагаад ч юм нүдний харц доошлон ширээний хажууд өлгөгдсөн цүнхийг харав. Тэгсэн дотор нь юу байсан гэээч??? ГӨЛӨГ. Тэр гудамжны гөлөг буюу эзэнгүй байсан тул тэр аваад ирсэн нь тэр. Дараагийн завсарлагаанаар цүнхээ аваад гөлөгтэйгөө гарсан түүнээс хойш гөлөг яасан бол гэж өөртөө асуулт тавьснаас хэтэрсэнгүй. Удаан ч юм уу богино хугацааны дараагаар тэр гөлгийг яасныг ангийнхаа бандиас асуутал нэг буланд аваачиж байгаад нөгөө гөлгөө туупийгаар цохиод алчихсан гэсэн.............................................. Өөрөө энэ хариултыг олсон уу эсвэл тэр хүүхэд хэлсэн үү бү...