Хязгаар үгүй
Би том хүмүүсийг хараад тэд нар бүгдийг мэддэг болохоор, миний юу бодож байгаа мэдэж байгаа болохоор, эцсийн эцэст яг аль нь зөв гэдгийг мэддэг болохоор юу ч байсан даатгаж болно гэж боддог байлаа. Гэхдээ том хүн гэдэг бол харин ч эсрэгээрээ нас нь явсан л хүүхэд юм байна. Өөрт тохиолдсон зүйлүүд дээрээ өөрийгөө бий болгож тэгээд эцэстээ тэр хүрээндээ л насыг бардаг. Тэр хананаасаа гарахыг ч хүсэхгүй, гарах ч боломжгүй мэт өөрийгөө бий болгочихсон болохоор тэр. Энэ ч ёстой нэг зөрүүд хүн дээ... гэсэн тодорхойлолтыг авсан хүн ерөнхийдөө их олон төрөл байна аа. Нэг нь өөрийн бодолдоо үнэн ч байна гэсэн үг. Учир нь бусад бүх боломжуудыг оролдож үзээд явж явж сүүлдээ энэ нь л хамгийн тэр үедээ сайн нь хэмээн сонгосон зүйл. Нөгөө нь өөрөө ч оролдож үзээгүй, тэр нь сайн хэмээн итгүүлсэн нэг ёсондоо өөрийн биш бусдын бодолд автсан нэгэн. Гэнэт шашинтай адилхан санагдчихлаа. Нэг бодлын хүн гэдэг их богино настай амьтан болохоор бүхий л зүйлийг турших гэсээр байгаад нас нь ч хүрэхгүй гол нь өө...