Бусдыг илэрхийлэх гэж юу гэсэн үг юм вэ?
Бусдыг илэрхийлэн тэдний дуу хоолой болно гэдэг нэг талаас тэднийг маш сайн ойлгож өөрөө тэдний дунд байсан болохоор сайн мэдэрч тэднийг төлөөлөн хэлж байна гэсэн. Нэг ёсондоо төлөөлүүлж байгаа хүмүүс нэгэнт тэр хүнээр төлөөлүүлж байгаа болохоор түүнийг дагаад ярьсан бүх зүйлийг нь зөвшөөрнө гэсэн үг. Нөгөөтэйгүүр төлөөлүүлж байгаа хүн бол харин бусдын нэр нүүрийг ашиглан өөрийн сонирхлыг гүйцэлдүүлж байна гэсэн үг. Өөрийн минь буруугаас болоод миний эрх ашиг зөрчигдлөө гээд бусдын нэр төрийг барьж гүйгээд өөрийн хэргийг бүтээнэ гэдэг нь зөв зүйл юм болов уу? Зарим хүмүүс бол үүнийг зөвхөн чинийх биш бас минийх зөрчигдсөн болохоор хамтдаа хийе харин би өөрийгөө илэрхийлэхдээ муу тул чи биднийг төлөөл гээд дуугүй суух хандлагатай.